![Mixdown](https://source.boomplaymusic.com/group10/M00/04/24/3aa37d0369714d7caf5afd86dfc8a8dc_464_464.jpg)
Mixdown Lyrics
- Genre:Hip Hop & Rap
- Year of Release:2018
Lyrics
Чиний бодлыг би уншмаар,
Чиний хүслийг би зурмаар
Чамд бэлэг болгож барьсан бөмбөлөгний цаана байсан инээмсэглэлд би анх дурласан
Чиний бодлыг би уншмаар,
Чиний дотор зугаалмаар
Чиний мөрөөдөл байдаг бөмбөлөг дотор одоо аз жаргалтай наранцэцэг ургасан
Чиний байгаа зүгт нар мандаад
Бидний очих зүгт нар жаргаад
Чи зөвшөөрвөл нартай уралдаж дэлхийг тойрох уу? Чи бид 2 хамтдаа
Би чиний нийтлэлд байдаг болов уу?
Магадгүй, чи бид 2-ын зүрх бодсоноос минь арай хол уу?
Ханхүү гол дүр би биш ээ, зөвхөн чамд орой болгон
Тагтан доор чинь очиж дуулдаг чөтгөр болж болох уу?
Наран цэцэг байхад үүр цайлгах хэрэггүй ээ
Тайван унтахад үүнээс өөр юу ч хэрэггүй ээ
Намайг байхад өөр чөтгөр чамд хүрэхгүй ээ
Хүрэхгүй ээ, би хүргэхгүй ээ
БИ ЧАМД АМЛАЯ, ЯГ ОДОО
ИРЭЭДҮЙД НЭГ ӨДӨР ЗӨВХӨН
БИ БИШ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ
НАДТАЙ ХАМТ ЧАМД ДУУЛЖ ӨГНӨ ӨӨ...